A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 2 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 16

Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралт хуулийн гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг шинээр томилох хүртэл БНМАУ-ын Ардын Их Хурлаас томилсон Улсын ерөнхий прокурор, түүний харьяа прокурорууд Үндсэн хууль болон Монгол Улсын Прокруорын байгууллагын тухай хуульд нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж байхаар тогтоогай.

2.Прокурорын байгууллагыг хууль зүйн дээд боловсролтой боловсон хүчнээр хангах, одоо ажиллаж байгаа хууль зүйн дунд боловсролтой боловсон хүчнийг давтан сургах асуудлыг 1995 онд багтаан шийдвэрлэхийг Засгийн газар (П.Жасрай)-т даалгасугай.

3.Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх саналаа 1993 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, түүнд заасан журам, дүрмийг боловсруулан гаргах, батлуулах ажлыг 1993 онд багтаан гүйцэтгэхийг Улсын ерөнхий прокурор (Г.Бахдал)-т даалгасугай.

4. /Өмнө гарсан актыг хүчингүй болсонд тооцох тухай заалт бий/

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ

/УИХ-ын 1993 оны 32 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав,/