A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Дараахь арга хэмжээг 1993 оны 4 дүгээр сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн хуульд Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрийг нийцүүлэх;

2)Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлалыг хуульд заасан журмын дагуу боловсруулан гаргах.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ