A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН МАЛЫН УДМЫН САН, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:

1)Засгийн газрын болон яам, тусгай газрын гаргасан холбогдох эрх зүйн актыг Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд нийцуүлэх;

2)Малын даатгалын тухай хуулийн төслийг боловсруулж 1993 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3)цөм болон торгон сүргийг 1993 оны 5 дугаар сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ