- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ
2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 25
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2000 оны 7 дугаар сарын 2-ны өдөр явуулахаар товлон зарласугай.
2.Энэ тогтоолыг 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
