A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 09

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн-сайдаар томилсугай:

1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Дамдингийн Хаянхярвааг;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дамдингийн Цогтбаатарыг;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Жадамбын Энхбаярыг;

4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Цэдэвийн Дашдоржийг;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Нямдаваагийн Хүрэлбаатарыг.

2.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ