- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 67
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Энэ тогтоолын 2-т зааснаас бусад аймаг тус бүрийг сонгуулийн нэг тойрог, нийслэлийг сонгуулийн зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулсугай.
2.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг үндэслэн Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгосугай.
3.Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрд ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог хавсралтаар баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
