- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2011 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 59
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/бодлого, шийдвэрийн төлөвлөлт, хэрэгжилтэд статистикийн тоо мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах;
2/хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг хуваарилах ажлыг зохион байгуулах;
3/энэхүү хөтөлбөрт нийцүүлэн яам, агентлагийн захиргааны статистикийн мэдээллийг сайжруулах арга хэмжээ авах.
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Yндэсний статистикийн хороо /С.Мэндсайхан/-нд даалгасугай:
1/хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Yндэсний статистикийн хорооны зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
2/хөтөлбөрийн биелэлтийг хангаж дүнг Улсын Их Хуралд тайлагнаж байх;
3/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн зохих хэсгийг бүрдүүлэх ажлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийн хүрээнд зохион байгуулахад идэвхтэй ажиллах.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Д.Зоригт/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
