A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 28

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Самбуугийн Дэмбэрэл, Дэмчигжавын Моломжамц, Дуламсүрэнгийн Нямаа, Жигжидийн Үнэнбат, Чимидийн Энхбаатар нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг, гишүүнээр Жигжидийн Үнэнбат, Хуягийн Ганбаатар, Ямааранзын Эрхэмбаяр, Дэмчигжавын Моломжамц, Чимидийн Энхбаатар, Дуламсүрэнгийн Нямаа нарыг тус тус томилсугай.

3.Энэ тогтоолыг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ