- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасугай:
1/Засгийн газрын бүтцэд оруулсан өөрчлөлтийн дагуу холбогдох зохион байгуулалтыг энэ оны 1 дүгээр сард багтаан хийж дуусгах;
2/хууль тогтоомжийн акт, Засгийн газрын болон холбогдох бусад байгууллагын шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуульд нийцүүлэх.
Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
