A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 09

Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн иргэн С. Зориг, А.Энхбат нарын өргөдөлд дурдсан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1./Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 тоот тогтоолоор хүчингүй болгосон/

2.Шүүхийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзсүгэй.

3.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Н.БАГАБАНДИ