A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монголбанкинд худалдан авах алт болон Монголбанкнаас худалдах алт, мөнгөний хэмжээг тогтоох тухай

1998 оны 5 дугаарсарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн З, 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Алт олборлодог аж ахуйн нэгжүүдээс 1998 онд олборлож Монголбанкинд худалдан авах алтны доод хэмжээг 7390 килограмм байхаар тогтоосугай.

2.Дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулж 1998 онд Монголбанкнаас худалдах алтны хэмжээг 126,6 килограмм, мөнгөний хэмжээг 1039,5 килограмм байхаар тус тус тогтоосугай.

З.Эрдэнэсийн гүйлгээний санд үйлдвэрүүдээс худалдан авсан алтыг тухай бүр олон улсын стандартад хүргэн зохих журмын дагуу цэвэршүүлж, үнийн тааламжтай нөхцөлд борлуулж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-нд зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ