A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 60

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 146,015,963 төгрөгөөр тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ