A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 59

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль товлон зарлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураалтыг 2009 оны 10 дугаар сарын 18-ны ням гаригт явуулахаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ