A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг бат
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг батлах тухай

2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 80 дугаар тогтоолын 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ