A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 40

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 06 минутад байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ