- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 13
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Лхамсүрэнгийн Жавзмааг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
