- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 10
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөгөөр тогтоосугай.
2.Энэхүү зардлыг улсын төсвөөс гаргахыг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
