- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 09
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг 2009 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
