- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 04
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 25 дугаар тойрогт 2008 оны 6 дугаар сарын 29-ний өдөр явуулсан ээлжит сонгуулийн дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Цэндийн Мөнх-Оргил, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Дангаасүрэнгийн Энхбат нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
