- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 35
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2008-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.
2.Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай:
1/Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, түүнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;
2/Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтуудыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
3/Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан томоохон төслүүдийн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг 2009 оны эхний хагас жилд багтаан боловсруулах.
3.Ашигт малтмалын стратегийн болон томоохон орд газруудыг ашиглаж олсон орлогоос Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийн хэмжээгээр хүртээхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т, энэхүү хөрөнгийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанк /А.Батсүх/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-д тус тус үүрэг болгосугай.
4.Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газартай үйл ажиллагаагаа нягт уялдуулан ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг холбогдох бусад байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
