A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2008 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 26

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

1/ Раднаасүмбэрэлийн Гончигдорж;

2/ Данзангийн Лүндээжанцан;

3/ Цэндийн Нямдорж;

4/ Чүлтэмийн Улаан.

2.Энэ тогтоолыг 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ