- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2009 оны 4 сарын 30 өдөр
Дугаар 34
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 105
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.21 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо /Б.Бат-Эрдэнэ/-нд даалгасугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
