- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2008 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 05
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА НАРЫГ СОНГОХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн Нямаагийн Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү нарыг тус тус сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
