- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2007 оны 02 сарын 06 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
Дугаар 21
Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 8.1-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд 100.000, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 50.000 төгрөгийг жилд нэг удаа давхардуулахгүйгээр олгож байхаар тогтоосугай.
2. Энэ тогтоолыг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
