A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 37

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Татварын ерөнхй хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай:

1/Засгийн газрын болон яам, тусгай газрын шийдвэрийг Татварын ерөнхий хуульд нийцүүлэх арга хэмжээг 1993 оны 1 дүгээр сарын 1-ний дотор авах;

2/гүйлгээний татвар, ангийн бууны хураамж, улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ тогтоохтой холбогдсон санал боловсруулж 1992 оны 12 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд оруулах.

ДАРГА Н.БАГАБАНДИ