- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1992 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 34
Монгол Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1.Үндсэн хуулийн цэцийн дарга, гурван гишүүнийг /гурван талаас тус бүр нэг/ орон тооны, таван гишүүнийг орон тооны бус байхаар тогтоосугай.
/Энэ хэсэгт Улсын Их Хурлын 1992 оны 19 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хүний тухай саналаа 1992 оны 6 дугаар сарын 1-ний дотор Улсын Бага Хуралд оруулахыг Улсын Бага Хурлын дарга, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд даалгасугай.
3./Энэ хэсгийг Улсын Их Хурлын 1992 оны 20 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
