A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

1992 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Ерөнхий сайдын орлогчоор Чойжилсүрэнгийн Пүрэвдорж,

Монгол Улсын сайд бөгөөд Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын даргаар Чүлтэмийн Улаан,

Монгол Улсын Байгаль, орчны сайдаар Замбын Батжаргал,

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдаар Цэрэндашийн Дамиран,

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Шагалын Жадамбаа,

Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар Цэрэнпилийн Гомбосүрэн,

Монгол Улсын Зам, тээвэр, холбооны сайдаар Раздакийн Сандалхан,

Монгол Улсын Сангийн сайдаар Далрайн Даваасамбуу,

Монгол Улсын Соёлын сайдаар Намбарын Энхбаяр,

Монгол Улсын Түлш, эрчим хүчний сайдаар Бямбын Жигжид,

Монгол Улсын Худалдаа, үйлдвэрийн сайдаар Цэвэгмидийн Цогт,

Монгол Улсын Хууль зүйн сайдаар Намсрайжавын Лувсанжав,

Монгол Улсын Хүн ам зүйн бодлого, хөдөлмөрийн сайдаар Эрдэнийн Гомбожав,

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Цэвээнжавын Өөлд,

Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын сайдаар Надмидын Өлзийхутаг,

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдаар Пагважавын Нямдаваа нарыг тус тус томилсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ