A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 05

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайдаар Пунцагийн Жасрайг томилсугай.

2.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг 1992 оны 7 дугаар сарын 25-ны дотор, бүрэлдэхүүний тухай саналаа 8 дугаар сарын 1-ний дотор багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайд даалгасугай.

3.Монгол Улсын шадар сайд, сайд нар Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг томилогдох хүртэл үүргээ гүйцэтгэж байхаар тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ