A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн дүн, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны илтгэлийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт сонгогдсон 76 гишүүний бүрэн эрхийг хавсралтад заасан нэрийн жагсаалтын ёсоор хүлээн зөвшөөрсүгэй.

ХУРАЛДААНЫ ДАРГА П.ЖАСРАЙ