A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ХЭВ ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 19-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Монгол Улсын Банкны хуулийн 7 дугаар зүйл, Монголбанкны саналыг үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шинэ мөнгөн тэмдэгтийн хэв загвар, тодорхойлолтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Шинэ мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэхтэй холбогдсон валютын зардлыг шийдвэрлэж өгөхийг Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД