A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАХ ТУХАЙ

1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 3, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосугай.

2.Энэ тогтоолыг 1992 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ