- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛБАНКНЫ 1992 ОНЫ ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСВИЙГ БАТЛАХ ТУХАЙ

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛБАНКНЫ 1992 ОНЫ ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСВИЙГ БАТЛАХ ТУХАЙ
1992 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 07
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголбанкны 1992 оны орлогыг 96402,0 мянган, зарлагыг 38532,0 мянган төгрөгөөр тус тус баталсугай.
2.Засгийн газар, Улсын Бага Хурлын хамтарсан комисс томилж Монголбанк байгуулахын өмнөх Улсын Банкны 1990 оны орлого, зарлагын тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийлгэж, Монголбанкны 1991 оны тайлан тэнцлийн хамт энэ оны III сард багтаан Улсын Бага Хуралд оруулахыг Засгийн газар /н.Бямбасүрэн/, Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хороо /н.Энхсайхан/-д даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
