- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 20
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ц.Элбэгдоржийг 1 жил 5 сарын хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.
2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:
1/энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан хугацаанд Ц.Элбэгдоржид Засгийн газраас тогтоосон журмын дагуу суудлын автомашинаар үйлчлэх;
2/Ц.Элбэгдоржид Улсын Их Хурлын 2005 оны 38 дугаар тогтоолоор тогтоосон цалин, бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгох;
3/энэ тогтоолын 2 дахь хэсгийн 2-т заасан хугацааны дотор ажил, албан тушаал эрхэлбэл томилогдсон ажил, албан тушаалын цалин, хөлс нь өмнөх тушаалынхаас бага байвал зөрүүг тооцож олгох.
3.Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
