A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 31

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ТОВ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Yндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Намбарын Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 00 минутад байхаар тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН