A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 24

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Цэрэнхүүгийн Шаравдоржийг;

2/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар Дамбийн Дорлигжавыг.

2.Энэ тогтоолыг 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР