A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 13

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 636 212 180 төгрөгөөр тогтоосугай.

2. Энэхүү зардлын 136 212 180 төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛYНДЭЭЖАНЦАН