A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 62

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 42

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дүрэм батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР