A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 41

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар Сайнбуянгийн Отгонбаярыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ