- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2006 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 17
Төрийн ордон. Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын гишүүн, сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын шадар сайдаар Мэндсайханы Энхсайханыг;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар Ичинхорлоогийн Эрдэнэбаатарыг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Жанлавын Наранцацралтыг ;
4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Мишигийн Сономпилыг;
5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг;
6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар Нямаагийн Энхболдыг;
7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар Цэгмидийн Цэнгэлийг;
8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Лувсангийн Одончимэдийг;
9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Надмидын Баяртсайханыг;
10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш, эрчим хүчний сайдаар Бадарчийн Эрдэнэбатыг;
11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар Базарсадын Жаргалсайханыг;
12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Доржийн Одбаярыг;
13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Дэндэвийн Тэрбишдагвыг;
14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Ламжавын Гүндалайг;
15/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сундуйн Батболдыг;
16/Монгол Улсын Засгийн газрын гишүүн, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг.
2.Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A