A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2005 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 52

Төрийн ордон. Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБА ХАШИЖ БАЙСАН Н.БАГАБАНДИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАМЖИЙН ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Нацагийн Багабандийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.

2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай:

1/ бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн түүний суух орон сууцыг барьж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд 100 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий өвлийн орон сууцны цахилгаан, дулаан, усны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх;

2/ энэ тогтоолын 1-д заасан хугацаанд шадар туслах, үйлчлэгч, тогооч тус бүр нэгийг ажиллуулж, зардлыг нь улсын төсвөөс санхүүжүүлэх;

3/ бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн насан туршид нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалингаас нь тооцон холбогдох хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл олгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ