A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДАААНЫ ДЭГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор хүчингүй
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДАААНЫ ДЭГ БАТЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 01 сарын 27 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

Дугаар 14

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэг батлах тухай Улсын Их Хурлын 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолыг 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ