A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 1996 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ-ИЙГ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 78

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1996 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 1996 онд хөгжүүлэх Үндсэн чи глэл"-д тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг 1996 оны гуравдугаар улиралд Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ