- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1993 ОНЫ 59 ДҮГЭЭР ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1993 ОНЫ 59 ДҮГЭЭР ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1997 оны 5 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 31
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1 дүгээр зүйл. "Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 199З оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийн 5 дахь заалтын "дундын" гэсний дараа "1 дүгээр" гэж, мөн хавсралтын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 7 дахь заалт тус тус нэмсүгэй:
"7. Сэлэнгэ аймаг дахь Хөтөл Хөтөл,Сайхан,Орхонтуул,
сум дундын 2 дугаар Орхон, Баруунбүрэн,
прокурорын газар Сант"
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
