A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛБАНКНЫ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

1993 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 34

Монгол Улсын Банкны хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Монголбанкны дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Монголбанкны дүрэм батлагдсантай холбогдуулан "Түр дүрэм батлах тухай" Улсын Бага Хурлын даргын 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ