A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2004 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 50

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан оны эхнээс жигд биелүүлэх зохион байгуулалттай арга хэмжээ авч, хэрэгжилтийн явцыг хагас, бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ