A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2002 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 84

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай..

2. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

а/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтийн явцыг хагас, бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулж байх;

б/ Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлах, хянах ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулан 2002 оны I улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг шуурхай зохион байгуулж, дүнг хагас, бүтэн жилээр гаргаж, дараа сарын 5-ны дотор Засгийн газарт хүргүүлж байхыг Монголбанк, Үнэт цаасны хороо, Үндэсний статистикийн газарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР