- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2000 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2000 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 02
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :
1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2000 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2000 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах, хэрэгжилтийн явцыг улирал тутам дүгнэн хэлэлцэж байхыг Засгийн газар /Р.Амаржаргал/, Монголбанк /Ж.Үнэнбат/, Үнэт цаасны хороо /Ж.Ядамсүрэн/-нд үүрэг болгосугай.
З.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн өөрсдийн үйл ажиллагаанд холбогдох заалтын биелэлтийг улирал, хагас жил, бүтэн жилээр гаргаж, дараа сарын 10-ны дотор Засгийн газарт ирүүлж байхыг Монголбанк, Үнэт цаасны хороо, Үндэсний статистикийн газарт үүрэг болгосугай.
4.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2000 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн байдлыг оны эхний хагас жил болон бүтэн жилээр гаргаж 2000 оны 7 дугаар сар, 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
