A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 21

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хавсралтаар баталсугай.

2. Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулан ажиллах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай..

3.Бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо (Т.Ганди)-нд даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогыг батлах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ