A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

/Энэ тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ :

1. Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг хавсралтаар баталсугай..

2. Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүний биелэлтийг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Дэмбэрэл/, Тамгын газар /Д.Батбаатар/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Д.Лүндээжанцан/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ