A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2000 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 01

2000 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болсон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр бүхий 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ П.ЖАСРАЙ